“ The cafe on the edge of the World” by John P. Strelecky
Ухаангүй гүйж байгаад зогсоод уушгиныхаа хэрээр амьсгаа авч удаанаар тайвшраад орчноо ажин алхаж буй мэт мэдрэмж төрлөө.
Яагаад утга учиртай амьдрах, зорилготой тэмүүлэлтэй байх, өөрийн хувь тавиландаа эзэн болох гэх мэт зүйлсийг зарим хүмүүс ярьдаг мөн яагаад энэ бүгдийг ухаарах нь чухал гэдгийг надад энэ ном тун хөнгөнөөр ойлгуулж өгөв.
Заримдаа бидний амьдралд огт төсөөлөөгүй, хүлээж найдаагүй байхад аз гээч тохиолддог. Яг тэр үед та “би зөв зүйл хийж байгаа юм байна, тийм болохоор цаанаасаа бүх юм болж бүтээд байгаа юм байна” гэж бодож байсан уу? энэ бол “serendipity” юм. Надад энэ ном ч бас миний serendipity болж байна. Номын явцад зохиолч өөртөө тавьсан асуулт, эргэцүүлсэн бодлуудтай зэрэгцэн өөрийн эрхгүй БИ ер нь энэ талаар юу гэж боддог билээ хэмээн өөрөөсөө асууж, дотогш нэг хандав. Санасныг бодоход би олон зүйлийг эргэцүүлж тунгаадаг хүн болж таарлаа. Яг л урьд нь тэр кафед суугаад амьдралаасаа түр амьсгаа авч байсан юм шиг л санагдсан. Энэхүү ном надад цаашдаа ч зочилж байх урам өглөө.
Номын тухайд тун ойлгомжтой, тунгаан бодууштай агуулгаар баян уншууштай байлаа.
Энгийнээр сэтгэлийн чанадад хүрсэн ном байлаа.
Амьдралын чухал сэдвийг хөндсөн энэ бяцхан номыг шимтэн уншихдаа өшөө илүү олон хүнд хүрээсэй хэмээн хүсэв.
Улаанбаатар хот
2024.04.20
Т. Хулан