“Siddhartha” by Hermann Hesse

Khulan Tuul
2 min readFeb 21, 2024

--

Book cover

Үнэн ба үнэнч сэтгэлийн бодь гэдэг юутай хүчтэй вэ гэдгийг мэдрүүлж өглөө.

Сиддхартагийн амьдралын цагийн хэмжүүр бол түүний нас бус мэдлэг нь байсан болов уу. Учир нь түүний бодол сэтгэл нь яг л хүүхэд шиг шинэ зүйлсэд сониучирхаж, таньж мэдэх гэсэн үүлэнд хөвсөөр байсан. Зохиолч нэг удаа түүнийг 40 гарсан гэдгийг дурьдах үед л насыг нь анзаарав.

Би хаана байна тэр газар миний гэр байна.Оюун санаа, чин сэтгэлийн чандад үнэн оршин буй бол хэзээд муу бүхнээс ангижирч чадна, тэр тийм ч хэцүү байхгүй. Үнэнг гагцхүү гаднаас бус дотоодоосоо олж чадна.

Надад хамгийн таалагдсан хэсэг нь Самсара-д байх үедээ Сиддхарта spiritually тэнд байгаагүй харин тэнд байсан хүмүүстэй бие нь наадаж байсан. Биеэр мэдэрч үзээд суралцах үйлээ үргэлжлүүлсээр байсан.

Сурах гэдэг нь даган дуурайснаар бус өөрийн арга барилаар олж авснаар мэдлэг болдог зүйл.

Knowledge can be communicated, but not wisdom. One can find it, live it, be fortified by it, do wonders through it, but one cannot communicate and teach it.

Ухааныг заах боломжгүй харин мэдлэгийг хуваалцаж болдог. Монголчууд бидний хэлдгээр “биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлэхгүй”.

Эцэст нь:

Энэ хорвоо дээр туйлын үнэн ба туйлын худал гэж үгүй харин таны итгэл найдвар гэдэг зүйл л оршино.

Бүлэг бүр нь бясалгал болсон амьсгаа авч тайвшрам зохиол байлаа.

Улаанбаатар хот

2023.11.25

Т.Хулан

--

--

Khulan Tuul
Khulan Tuul

Written by Khulan Tuul

Wisdom reaches beyond the sight.

No responses yet