“Alchemist” by Paulo Coelho

Khulan Tuul
1 min readOct 3, 2024

--

1988 он

Энэ номыг унших хүртлээ би “Алхимич” гэдэг үг ямар нэгэн металлтай холбоотой юм хийдэг хүнийг хэлдэг байх гэж боддог байсан болохоор ч тэр үү, төмрийн дархны тухай байх гэсэн бяцхан төсөөлөл байсан. Гэвч уншиж эхлэхэд л үгүй болохыг нь мэдсэн. Цөөхөн хуудастай болохоор нь хурдан унших болов уу гэсэн бодолтой эхлүүлсэн ч бүрэн дүүрэн ойлгохын тулд ахин дахин эргэцүүлсээр байгаад их цаг авсан.

1980-аад онд анх зохиогдсон энэхүү ном хүний хувь тавилан, заяа төөргийн талаар цаашлаад өөрийгөө сонсох, амьдралын алтан хором бүрээ амтлан таашаах тухай өгүүлсэн ба өдгөө 40-өөд жилийн настай билээ.

Тэмцэх ёстой үе гэж байхад тэсэх ёстой үе гэж бий гэдэг. Шантрамтгай, байнга шалтгаан олж амрыг хайдаг хүн урагшгүй бүтэлгүйтлийг өөртөө дууддаг. Харин тэвчээртэйгээр зорилго өөд зүтгэж, өөрийгөө зөв зүйл хийж байгаа гэдэгт итгэлтэй байдаг хүнд аз жаргал өөрөө ирдэг.

Номыг уншиж байх үед зохиогчийн шингээж өгсөн сургаалууд, эртний домог яриа зэрэг нь чимэг болж өгсөн.

Харц бол сэтгэлийн эд хавийн нэг илрэл.

Энэ дэлхийн хүн бүрд өөрт оногдсон эрдэнэс гэж бий.

Эцэст нь, таны ирээдүй таны л гарт байдаг юм шүү гэж бичээд энэ удаагийн тэмдэглэлээ дуусгая.

2024.04.28

Улаанбаатар хот,

Т.Хулан

--

--

Khulan Tuul
Khulan Tuul

Written by Khulan Tuul

Wisdom reaches beyond the sight.

No responses yet