Эми Одель “Анна” номын тэмдэглэл

Khulan Tuul
2 min readMay 2, 2024

--

2022 он

Ер бусын төвлөрөх чадвартай, амбицлаг залуу эмэгтэй хэвлэл мэдээллийн салбарын хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг болж буй эгц өөдөө замналыг хүүрнэжээ.

Миний хувьд уншсан анхны минь намтар ном байлаа. Зохиолч Анна Винтурын ойр дотно эсвэл ганц хоёр удаа хамтран ажилласан зэрэг маш олон хүмүүсийн ярилцлагыг нэгтгэн номоо бичжээ.

Анна аавтай их төстэй арга барилтай хүн юм шиг надад санагдсан. Учир нь тэр олонд нээлттэй үр өгөөжтэй зүйлс хийх, туслаж дэмжих зэрэг нийгмийн идэвхитэй ч нөгөөтэйгүүр дотогшоо, зарчимч, өөрийн таалалд аливааг нийцүүлэх гээд байдаг талтай. Эрэгтэй ажилчиддаа нааштай ханддаг нь аав нь эмэгтэй ажилчидтайгаа түлхүү ойр ажилладаг байсантай ижил.

Түүний аливаад харамсдаггүй, шийдэмгий, бас энэрэнгүй чанар нь ажлын бүтээмжийг тултал үзүүлдэг. Жинхэнэ ажил хэрэгч эмэгтэй. Олон эмэгтэйчүүдэд үлгэр дуурайлал болж явдгийн хувьд салбартаа ганхашгүй байр суурь, нэр хүндээ хадгалсаар иржээ.

Сэтгэгдэл:

Сонирхлоо мэддэг хүмүүс мэргэжлээ зөв сонгоод жаргаж ажилладаг, амтанд нь ордог гэдэг л энэ дээ. Таалагдсан эшлэлээс:

Аннагийн босс байна гэдэг сонирхолтой үйл явц л даа. Түүнд ямар нэгэн зүйл хэлэх хэцүү. Тэр ямар нэгэн зүйлийг хүнээр хэлүүлэхгүй бардам зантай. Тиймээс зүгээр л түүнийг өөрөө ойлготол нь тэр зүг рүү чиглүүлэх хэрэг гарна.

Тэрээр зөвхөн Vogue-н үе үеийн ажилчид гэлтгүй компаны удирдлагуудад хүртэл нэр хүндтэй нэгэн ажээ.

Аннагийн намтраас гадна загварын сэтгүүл бүтэх үйл явцтай танилцаад авлаа. Унших явцад яг л дунд ороод ажилласан юм шиг уур амьсгалыг мэдрэв.

“Прада өмссөн чөтгөр” бол ердөө Аннагийн iconic хэв маягийн нэгхэн жишээ гэдгийг энэ номыг уншаад л мэдэж авлаа.

Улаанбаатар хот

2024.01.11

Т. Хулан

Sign up to discover human stories that deepen your understanding of the world.

Free

Distraction-free reading. No ads.

Organize your knowledge with lists and highlights.

Tell your story. Find your audience.

Membership

Read member-only stories

Support writers you read most

Earn money for your writing

Listen to audio narrations

Read offline with the Medium app

--

--

Khulan Tuul
Khulan Tuul

Written by Khulan Tuul

Wisdom reaches beyond the sight.

No responses yet

Write a response